Яагаад бид сургуульд явдаг вэ? Сургууль бидэнд юу өгдөг вэ?
Сургуульд бид зөвхөн хичээл хийгээд зогсохгүй маш олон сонирхолтой зүйлсийг сурч, найзуудтай болдог. Өөрийн сургуулийн өдөр тутмын амьдралыг ажиглаж, сургууль яагаад бидэнд хэрэгтэйг хамтдаа нээцгээе.
Өнөөдөр сургууль дээрээ юу юу хийснээ сайн санаад, хамгийн дуртай нэг мөчөө сонгоорой.
Өнөөдөр сургууль дээрээ сурч мэдсэн хамгийн сонирхолтой зүйлээ цаасан дээр зураад, зургаа энд хуваалцаарай.
Өчигдөр болон өнөөдөр сургууль дээрээ хийсэн зүйлсээ бодож, доорх хүснэгтийг бөглөөрэй.
Сургуулийнхаа анги танхим, спорт заал, номын сан зэрэг газруудыг ажиглаж, аль өрөөнд юу хийдгийг тэмдэглээрэй.
Багшаасаа "Та яагаад багш болохоор шийдсэн бэ?" гэж асуугаад, хариултыг нь сонсож тэмдэглээрэй.
Аав, ээж эсвэл гэр бүлийнхнээсээ "Та сургуульд байхдаа юу сурах хамгийн дуртай байсан бэ?" гэж асуугаад бичээрэй.
Хэрвээ дэлхий дээр сургууль гэж байхгүй байсан бол бидний амьдрал ямар байх байсныг бодоод, өөрийн бодлоо бичээрэй.
Сургууль бидэнд яагаад хэрэгтэй болохыг өөрийнхөөрөө тайлбарлаж, хамгийн чухал 3 шалтгааныг бичиж эсвэл зураарай.
Дуусгаад илгээх ↓160XP хүртэл
Төслөө нээхэд.
Илгээсний дараа AI санал тухайн төсөлд идэвхтэй бол, багшийн үнэлгээ багш шалгасны дараа харагдана.